Дижитал харилцааны ёс зүй

Цахим орчинд харилцахдаа “дэлгэцийн цаана бодит хүн байгаа” гэдгийг ухамсарлах нь дижитал соёлын суурь юм. Таны онлайн орчинд үзүүлж буй үйлдэл, харилцаа бүр ШУТИС-ийн академик нэр хүнд болон таны хувийн үнэт зүйлийн илэрхийлэл болно.


Дижитал орчинд баримтлах үндсэн зарчмууд

ШУТИС-ийн хамт олон, багш, оюутнуудын харилцаанд мөрдөх үндсэн зарчмууд:

Зарчим Агуулга
1. Хүнлэг байх Нүүр тулан хэлж чадахгүй зүйлийг дижитал орчинд бүү бич. Бусдын үзэл бодолд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах.
2. Оюуны өмчийг дээдлэх Бусдын бүтээл, санааг ашиглахдаа заавал зохих журмын дагуу иш татаж академик шударга байдлыг эрхэмлэх.
3. Хувийн орон зай Бусдын зөвшөөрөлгүйгээр зураг, видео, хувийн мэдээллийг нийтэд дэлгэхээс зайлсхийх. Нууцлалыг эрхэмлэх.
4. Шүүмжлэлт сэтгэлгээ Мэдээллийг түгээхээсээ өмнө: “Энэ үнэн үү? Энэ хэрэгтэй юу? Энэ бусдад хор хөнөөлгүй юу?” гэж нягтлах.
5. Цагийн менежмент Бодит болон онлайн харилцааны тэнцвэрийг хадгалж, харилцаанд цаг хугацааны соёлыг баримтлах.

THINK зарчим

Дижитал орчинд аливаа сэтгэгдэл бичих, мэдээлэл хуваалцахаасаа өмнө THINK зарчмыг хэрэгжүүлцгээе:

T - Is it True? (Энэ үнэн үү?)

H - Is it Helpful? (Энэ тустай юу?)

I - Is it Inspiring? (Энэ урам зориг өгөх үү?)

N - Is it Necessary? (Энэ зайлшгүй хэрэгтэй юу?)

K - Is it Kind? (Энэ эелдэг үү?)


✅ Өөрийгөө шалгах

Та дижитал харилцаанд оролцохдоо дараах зүйлсийг анхаардаг уу?

  • Би албан и-мэйл, чатаар харилцахдаа мэндчилгээ болон ёс зүйн хэм хэмжээг баримталдаг.
  • Би баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг бусдад түгээхээс татгалздаг.
  • Би бусдын бүтээлийг ашиглахдаа заавал эх сурвалж зааж, оюуны өмчийг хүндэлдэг.
  • Би бусдын нэр хүндэд халдсан сөрөг сэтгэгдэл, үйлдэл гаргадаггүй.
  • Би бодит амьдрал болон онлайн харилцааны тэнцвэрийг хадгалж, оройн цагаар албан чат бичихээс зайлсхийдэг.
  • Би сургуулийнхаа дотоод мэдээлэл, нууцлалыг чандлан хадгалдаг.

⚠️ Анхаар

Таны онлайн үйлдэл бүр таныг болон ШУТИС-ийг төлөөлж байдаг тул хариуцлагатай, ёс зүйтэй “Дижитал иргэн” байхыг уриалж байна.


© 2026 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Дижитал соёлд суралцацгаая.

Лиценз: CC BY-NC-SA 4.0